Монголчууд Солонгосыг эзэлсэн нь
Монголчууд 1231-ээс 1270 оны хооронд Солонгос (Тухайн үедээ Гүрёогийн хаант улс) руу зургаан удаагийн аян дайн хийсэн бөгөөд эцэст нь Солонгосын хойг тэр чигээрээ Монголчуудын мэдэл дор нэгдэн 80 гаруй жил захиргаанд нь байсан билээ.
1225 оныд Гүрёо улсын хаан Гожонг гэгч Монголын эзэнт гүрэнд алба татвар өгөхийг шаардаж илгээсэн элчийг харваж алжээ. Элчийг хөнөөх явдлыг тэвчдэггүй Монголчуудад энэ нь Солонгос руу дайрах шалтгаан болов. Ингээд 1231 онд Өгөдэй хаан Сартай жанжнаар удирдуулсан цэргийг Солонгос руу хөдөлгөлөө. Солонгосчууд хэдий эсэргүүцэн байлдсан ч тухайн үеийнхээ хамгийн хүчирхэг армийн өмнө хүчин мөхөсджээ. Иинхүүү арга буюу найрамдах хүсэлт тависан бөгөөд хариуд нь Монголчууд 10000 халиуны арьс, 20000 агт морь, 10000 торго даавуу, 1 сая цэргийн хувцас, үй олон хүүхэд эмэгтэйчүүд, гар урчуудыг зарц болгон өргөн барихыг шаарджээ. 1232 онд Сартай жанжин цэргээ хойд зүг рүү татаж, энх тайвныг хадгалах нэрээр Монгол цэргийн 72 ноёд түшмэлийг хот бүрт тараан суулгажээ.
Гэвч үүний дараагаар Солонгосчууд нийслэлээ Гангхва арал руу нүүлгэжээ. Ганхва арал бол эх газраас тусгаарлагдсан, хамгаалалт цайз барихад тохиромжтой газар бөгөөд Монголчууд усанд муу тул эзэлж авахад хэцүү аж. Энэ явдлыг эсэргүүцсэн Монголчууд Ганхва арал руу довтолж, эзлэн авах гэсэн боловч амжилтгүй болов. Мөн Сартай жанжин алагдсанаар Монголчууд цэргээ татжээ.
1235 онд Монголчууд Солонгосыг гурав дахиа довтолж зарим хот суурингуудыг сүйтгэв. Гэвч иргэдийн бослого ширүүсч, Ганхва арал дахь цайзыг улам бататган зузаалж байлаа. Ганхва арал дахь цайз болон бусад уулын цайзуудыг эзлэж чадахгүй байсан Монголчууд тариа будааны талбайг нь шатааж, хүн амыг нь өлсгөлөнд автуулав. Ингээд зарим цайзууд бууж өгсөн бөгөөд эсэргүүцсэн болгоныг хайр найргүй цаазлав.
1247 онд Ганхва дахь нийслэлээ буцаан эх газар луу нүүлгэх шаардлага тавин Монголчууд дөрөв дэхээ довтоллоо. Гүрёогийн хаан шаардлагыг хүлээж авахаас татгалзсан тул хот тосгодуудыг тонон дээрэмджээ. 1248 онд Гүюг хаан таалал төгссөнөөр Монголчууд дахин буцав.
1251 онд Мөнх хаан хаан ширээнд заларсныхаа дараагаар Солонгосчуудыг нийслэлээ эх газар луу нүүлгэхийг дахин шаардаж, мөн хаан Гожонгийг өөрийн биеэр ирж бараалх гэв. Гэвч Гүрёогийн ихэс дээдсүүд Гожонг хааны нас өндөр тул хол явж чадахгүй хэмээн Мөнх хааны тушаалыг дагахаас татгалзжээ. Мөнх хаан үүнд уурсан дахин цэрэг хөдөлгөлөө. Жалайртай жанжнаар удирдуулсан Монгол цэргүүд Солонгосын хойгийг дахин нэг сүйтгэв. Гожонг хаан арга юу нийслэлээ нүүлгэхийг зөвшөөрч, өөрийн дагавар хүү Ан Ёоныг барьцаа болгон Монгол руу явуулав.
Гэвч Солонгосчууд нийслэлээ нүүлгээгүйгээр барахгүй нүүлгэнэ гэж хэлсэн хүмүүсийг шийтгэснийг Монголчууд олж мэдэв. Мөн барьцаанд илгээсэн ханхүү ч Гожонг хааны шууд удам угсаа биш болохыг мэдлээ. Үүнээс болж Жалайртай жанжныг дахин илгээж Солонгосыг дахин түйвээлгэв. Энэ нь Монголчуудын Солонгос руу дайрсан хамгийн сүүлийн бөгөөд амжилттай аян дайн нь байлаа. Өлсгөлөнд автаж, цөхөрсөн тариачид иргэд аргагүйн эрхэнд бууж өглөө. Тэднээр хөлөг онгоц хийлгэж, эрэг орчмын цайзуудыг довтлон буулгаж авав. Гүрёогийн ихэс дээдсүүд хоорондоо хагаралдаж, эцэст нь Монголчуудын эсрэг тууштай тэмцэгч Чой ноёныг хөнөөж, найрамдахыг хүслээ. Тэд ирээдүйн хаан болох Вон Жоныг барьцаа болгон илгээж, нийслэлээ нүүлгэхийг зөвшөөрснөөр Солонгосын хойгт Монголчуудын ноёрхол бүрэн тогтож, Гүрёогийн хаан Монголын хаадуудад захирагдах болсон юм. Үүнээс хойш Гүрёо улс Юань гүрний дор 80 гаруй жил явсан билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
тэр үед нэг мөсөн бүгдийг нь далайд үйчихгүй тэгсэн бол өдийд хүүхнүүдээ алдахгүй байхгүй юу
ezelj bsn yedee ohid huuhnuudig ni edelj baisan todorhoi Tegeed manai huuhnuud uursdin u bgaahamsarara hariu barij bgaa yum. MONGOL UHAAN GEJ