Монгол циркчид олон улсын тэмцээнээс өндөр үнэлгээ авчээ
Испани улсад энэ сарын 25-29-нд болж буй “International Circus Festival Figueres 2016” /Олон Улсын циркчдын фестиваль/-д Европын 14 орны 80 циркийн жүжигчин өрсөлдөж байна.
Ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлддөг тус наадамд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний циркийн Н.Энхболд багш, Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид болон уран нугаралтын нийт 17 жүжигчин оролцож байна.
Шидэх банз, дудартай акробатын үзүүлбэрийн менежер, продюссерээр Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллаж байгаа. Мөн тэрээр энэхүү фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.
Монгол циркийн Т.Номуундарь ахлагчтай жүжигчдийн шидэх банз, дудартай үзүүлбэрийн дараа олон улсын тэмцээний шүүгчид суудлаасаа босч халуун алга ташилтаар баяр хүргэсэн юм. Үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү үзүүлбэрийн хөгжмийн зохиолчоор О.Чинбат, морин хуурч Б.Нинжин, бvжиг дэглээч Х.Хашхvv нар ажиллажээ.
Монголын циркийн жүжигчид олон улсын фестивальд үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, циркийн гайхалтай үзүүлбэрийг ийнхүү үзүүлсэн юм. Мөн монголын уран нугаралтын жүжигчид алдарт “Хунт нуур” балетын дүрд тоглон үзүүлбэрээ толилуулжээ.
Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус наадмын шилдгүүд өнөөдөр тодорно.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ
URL: