Долларын ханш дээшээ цойлсоор
Өнгөрсөн онд бага зэрэг буурч байсан ам.долларын ханш энэ онд эрчимтэй өсч байгаа. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларын ханш 2039 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2044 төгрөгөөр зарж байна.
Долларын ханш өдөр ирэх өсөж байгаа шалтгаан нь гадаадын зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан, экспортын орлого буурсан, Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 77 сая доллартай тэнцсэн явдал гэж зарим эдийн засагчид үзэж байгаа юм. Мөн тэд долларын ханш цаашид буурахгүй гэсэн прогнозыг хэлж байгаа юм.
Т.Гэрэл
URL: