Эхнэрийнхээ амийг хөнөөв

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эхнэрийнхээ амийг зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэг гарчээ.

Уг хэргийг тус дүүргийн иргэн 35 настай М гэгч үйлдсэн аж.

Тэрбээр архидан согтуурсаны улмаас өөрийн эхнэр 37 настай Д-г цээжин тус газарт нь хутгалж амийг нь хөнөөсөн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нөхөртэйгээ хамт архи уусан аж.

Улмаар маргалдан ийнхүү амиа алджээ. Цагдаагийн албан хаагчид хэргийн газраас ясан болон төмөр иштэй гурван хутга, гурван архины шил хураан авсан байна.

А.Лхагважав


URL:

Сэтгэгдэл бичих