Т.Батчимэг хошой аварга болов
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт Завхан аймгийн төвд боллоо. Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд болсон тус тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Мөнхгал 11 тоглолтоос ес хожиж түрүүлэв. Харин эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Т.Батчимэг 11 өргөөс мөн адил ес хожин, хоёр тэнцсэнээр тэргүүллээ. Тэрбээр тэмцээн дуусахаас хоёр өргийн өмнө хошой аварга болох болзлоо хангаад байв.
URL: