Оскарын эздээр хэн тодрох талаар таамаг дэвшүүлжээ

Оскарын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслол болоход гуравхан хоног үлдлээ. Цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол жил жилийн Оскарын шагналтнуудыг аль эрт таамаглачихсан байдаг нь нууц биш.

Тэгвэл энэ удаагийн Оскарын эзэд хэн болох талаар “Indiewire” сайт таамаг дэвшүүлж, нэрлэсэн байна. Шилдэг кино төрөлд“Spotlight” өнгөлж байгаа ч “The Revenant”, “The Big Short” киног дутуу үнэлж болохгүй. Энэ жилийн хувьд шилдэг эрэгтэй гол дүрд Леонардо ди Каприо яахын аргагүй цойлж байна. Хэрвээ түүний хүсэл биелбэл Оскарын тайзнаа анх удаа ялалтын үгээ хэлэх нь.
Харин энэ жилийн эмэгтэй шилдэг жүжигчин хэн байх талаар их маргаан гарсан. Хүчтэй өрсөлдөгчид болох Брие Ларсон(“Room”), Саорис Ронан(“Brooklyn”) нар хэд хэдэн кино наадмыг тэргүүлээд байгаа. Хэн нь ч байлаа гэсэн энэ шагнал хоёр залуу жүжигчинд маш гайхалтай ирээдүйг авчрах биз ээ. Энэ жилийн Оскарт нэр дэвшигчдийг бид өмнө нь танилцуулсан. Тиймээс та бүхэнд энэ наадмын эздээр хэн тодрох талаарх таамгийг хүргэе.Шилдэг эрэгтэй гол дүр:Таамаглаж байгаа ялагч: Леонардо ди Каприо

( “TheRevenant”)

Голлох өрсөлдөгч: Майкл Фассбендер (“Steve Jobs”)

Шилдэг эмэгтэй гол дүр:

Таамаглаж байгаа ялагч: Брие Ларсон (“Room”)

Голлох өрсөлдөгч: Саорис Ронан (“Brooklyn”)

Шилдэг эрэгтэй туслах дүр:

Таамаглаж байгаа ялагч: Силвистер Сталлоне (“Creed”)

Голлох өрсөлдөгч: Том Харди (“The Revenant”)

Шилдэг эмэгтэй туслах дүр:

Таамаглаж байгаа ялагч: Кейт Винслет (“Steve Jobs”)

Голлох өрсөлдөгч: Алисиа Викандер (“The Danish Girl”)

Шилдэг найруулагч:

Таамаглаж байгаа ялагч: Жорж Миллер (“Mad Max: Fury Road”)

Голлох өрсөлдөгч: Алежандро Гонзалез Инарриту (“The Revenant”)

Шилдэг кино:

Таамаглаж байгаа ялагч: “The Revenant”

Голлох өрсөлдөгч: “Spotlight”

Ц.Гэрэлтуяа


URL:

Сэтгэгдэл бичих