Өнөөдрийн байдлаар иргэдэд түрээслүүлэх 929 орон сууц бэлэн байна

Засгийн газраас зорилтод бүлгийнхэнд зориулсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байгаа билээ. Тэгвэл энэ хөтөлбөрийн журам батлагдаж гарсны дараа хүсэлтээ өгч байранд орох хүсэл сонирхолтой иргэдэд хүлээлт үүсгээд байна.

Тухайлбал, уг хөтөлбөрийг түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэйгээр хэрэгжүүлэх юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан журам гаргаж ажиллана. БХБЯамнаас иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан.

Харин Төрийн орон сууцны корпораци нь /ТОСК/ гүйцэтгэх дотоод журам баталснаар хөтөлбөр бүрэн хэрэгжихээр болоод байгаа юм. Уг ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих