Дөч хүрсэн бүсгүй

Цаанаасаа л царай нь гэрэлтсэн
Харцнаас нь хайр тунарсан
Дөч хүрсэн бүсгүй өнгөлөг бөгөөд цоглог
Дөрвөн улиралын алинд ч эрхэмсэг бөгөөд ганган

Наргиж цэнгэж суухад сэтгэл татам энхрий
Насны андаа болгоход найрсаг хийгээд түшигтэй.

Үгэнд нь ухаарал тунасан
Үйлээд нь ур шингэсэн
Дөч гөрсан бүсгүй өөдрөг хийгээд золбоотой
Дөлгөөн тайван ааль нь дэргэд нь үлдмээр баясалтай.

Ялдам хонгор төрх нь бишрэн дурламаар шидтэй
Янаг хайрын сэтгэл нь итгэлээ өгмөөр хүчтэй

Энгэрээс нь намба үнэртсэн
Энэрэлд нь хорвоо зөөлөрсөн
Дөч хүрсэн бүсгүй ханилан суухад халамжтай
Дөрөө даах насанд чиг нүд унагах үзэсгэлэнтэй

Барьсан цайных нь амтанд уруул хүртэл дурлаастай
Багын хонгор төрх нь цангинах инээдэнд нь шингээстэй

Дөч хүрсэн бүсгүйчүүд өнгөлөг бөгөөд өөдрөгөө.

Жаргал.Н

2015 он.

Мөрөн хот.


URL:

Нэр: монгол Огноо: 25 February 2016

Сайхан бичжээ. Амжилт

Сэтгэгдэл бичих