Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар “Сайдын цагт” оролцоно
Долоо хоног бүрийн пүрэв гарагт “Сайдын цаг” уулзалтыг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулдаг. Уг уулзалтаар сайд нар салбарынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийнхэнд өгч, тэдний сонирхсон асуултад хариулдаг юм. Тэгвэл өнөөдрийн ”Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх юм байна.
“Сайдын цаг” уулзалт Засгийн газрын хуралдааны танхимд 12.00 цагаас болно.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ