Түрээсийн орон сууцанд 140-180 мянган төгрөгөөр орох боломжтой
-“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА-
Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журмыг энэ сарын 23-нд Барилга, хот байгуулалтын яамны сайд баталснаар хэрэгжиж эхлэх боломжтой боллоо. Аймаг, нийслэлд төсвийн хөрөнгөөр барьсан нийт 929 айлын орон сууцыг зах зээлийн ханшаас хямд үнээр зорилтот иргэдэд түрээслэх хөтөлбөрийг өнгөрсөн онд Засгийн газраас баталсан.
Харин ийнхүү холбогдох яамны сайд журмыг баталснаар иргэд түрээсийн орон сууцанд орох эхний алхам бий боллоо. Гэхдээ ТОСК нарийвчилсан журмаа бэлэн болгосноор орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхлэх юм байна. ТОСК-аас тайлбар буйгаар уг журам бараг бэлэн болсон бөгөөд ирэх сарын 1 гэхэд иргэдийн өргөдлийг хүлээн авч эхлэх аж. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлд хотод төсвийн хөрөнгөөр барьсан орон сууц гэвэл “Буянт-Ухаа II” хороолол юм.
Тиймээс нийслэлийн иргэд тус хорооллоос сонгон түрээслэх боломжтой бөгөөд тооны хувьд 350 айлынх байна. Харин Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг иргэдэд түрээс лэх боломжтой. Хот дахь түрээсийн байрны үнэ метр квадрат нь 5500 буюу 200-280 мянган төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянган төгрөг байх аж.
Төлбөрийн нөхцөл нь түрээслэгч иргэн эхлээд заавал эрсдэлийг тооцон гурван сарын барьцааг төлөх бөгөөд цаашид сар бүрт байрныхаа түрээсийн мөнгийг төлөөд явах юм байна. Түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн тухайд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх нас ны залуу гэр бүл, төрийн албан хаагч, 0-18 насны дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, тэтгэвэрт гарсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх, хувийн байгууллагад ажилладаг буюу, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байх юм. Ингэхдээ хотод байр түрээслэх нийт иргэдийн хамгийн их буюу 30 хувь нь хувийн салбарт ажилладаг иргэд байна. Орон нутагт түрээсийн байр хөтөлбөрт хамрагдах нийт иргэдийн 30 хувь нь төрийн албан хаагч байна гэж журамд тусгажээ.
Төрийн өмчит орон сууцыг түрээслэгч иргэд сар, сард нь мөнгөө төлөх ч цаа шид тухайн мөнгө нь байр ны урьдчилгаа болж, түрээсийн байраа өмчлөх алхмын эх лэл болох боломж тойг З.Баянсэлэнгэ сайд хэл сэн. Ингэхдээ тухайн иргэний түрээсэлсэн орон сууцныхаа төлсөн байд лыг тооцоход тухайн байр ны нийт үнийн дүнгийн30 хувьд хүрсэн байвал ТОСК-ийн зүгээс орон сууц барь цаалсан ипотекийн зээлдээ хамруулаад явах бүрэн бо ломжтой юм байна. Гэхдээ үүнд тусгай зохицуулалт хийх ч түрээсийн орон сууц хөтөлбөртөө нэмэлтээр оруулах гэнэ.
М.Өнөржаргал
URL: