Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч оржээ
Гацууртын ордод 1000 гаруй гар аргаар алт олборлогч орж ирснээр дөрвөн ч хүний амь эрсэдсэн байна. “Нинжа” нарыг хөөн гаргах ажилд одоогийн байдлаар улсаас 50 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа тухай Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэллээ.
Манай улс Гацууртын ордын 34 хувийг эзэмшихээр болсон. Гэвч лиценз эзэмшигч “Сентера Гоулд” компани харуул хамгаалалтаа буулгаснаас болж гар аргаар алт олборлогчид талбайд нэвтрэн орсон юм. Гар аргаар олборлогчдод нөхөн сэргээлт хийдэггүй учраас байгаль экологид хор уршигтай төдийгүй хайгуул судалгаанд хүндрэл учруулж байгааг тэрээр мөн хэлсэн юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МОНГОЛ банкинд тушаасан алтаарнь ШАТАХУУНАА авчих доллортои болчих юм баигаам даа ? МОНГОЛ төгрөг вогон вогоноорч хэвлээд ч ганц грам шатахуун авах боломжгүи гэдгийг ЭХ ОРОНЧИД гуаи мэддэг баимаарсан? ГАЧУУРТЫН ордны нийт орлогын зардал 70% гэхэд л монгол төгрөгөөр хийгдэнэ МОНГОЛ улсд энэ 70%болох зардал валютаар БАНКИНД орох юм шүү?ТАТВАР хураамж мөн орно-за тэгээд ГАЧУУРТ хэрэггүил биз дээ аин?????