Обама ба хүүхдүүд
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүүхдэд маш элэгтэй нэгэн. Тэрбээр бяцхан хүүхэд харахаараа өхөөрдөж, бас болоогүй хөөцөлдөж тоглохоос гадна бүр алиа хошин дүр гаргаж хөгжөөдөг.
Энэ талаараа тэрбээр “Хүүхдүүд надад маш их хайртай. Магадгүй миний хүүхэлдэйн киноных шиг том чих, нүд, шүд маань тэдний анхаарлыг татдаг байх. Гэхдээ л тэдэнтэй байх үнэхээр гайхалтай байдаг” хэмээн ярьжээ.
Уншигч та бүхэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэрэл зурагчин Питер Саузагийн авсан “Обама ба хүүхдүүд” зургуудыг хүргэж байна.
URL: