Аав хүнийг дээдлэмүй
Аашиллаа гэж амрагтаа тунидаггүй
Ачилсангүй гэж үрсдээ гомдолдоггүй
Аав хүнийг дээдлэмүй
Үүрээр гарсан мөр нь ажлын байрны зүг
Үдшээр оройтох шалтгаан нь амьдралын төлөөх зүтгэл
Үнэндээ хөөрхий тэд минь халуун хөнжилдөө тухлаж
Үд хүртэл унтаж үдшээр эрт амрахыг хүсдэг л байлгүй дээ, хүн л юм хойно
Бүлтгэр хэдэн үрсээ хүнээс дутаахгүй амьдруулах гэж
Батлуулсан гэрлэлтээ насан үүрд хамгаалах гэж
Бүтэлгүй хэмээн дуудуулсан ч бахдуулж сайн магтуулсан ч
Бүтэн нойр, бүлээн хоолгүй ч амьдралын төлөө зүтгэж л байдаг
Хааяахан нэг наргиг ээ хөөрхий
Хатуу үг бүү чулууд
Ял биш ёс биш
Ямар тэд робот ч биш
Олдог хэдээсээ цөөхнийг сугалаад
Олонтой хөөрөлдөж оройжин сууг лдээ
Оройтоод очиход нь халуун хоолтой инээмсэглээд угт
Онгирсондоо хөөрхий балгасан жаахан сархадаа гартал баярлана цаадуул чинь
Хүйс нь л өөр болохоос
Хүний амьдралын жам хойно ялгаа огт байхгүй шүү дээ
Хүлээцтэй, тэвчээртэй, барьцдаггүй л болохоос
Хүүхнүүдтэй адил сэтгэл зүрхтэй хүн юм шүү дээ тэд . . .
Б.Бядаа
20160217
URL: