“Сентерра Гоулд” компани лиценз ашиглах эрхгүй болсон талаар хуульчид мэдээлэл хийнэ
“Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны байранд өнөөдөр хоёр онцгой үйл явдалтай.
1.”Сентерра Гоулд” компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид захиргааны хэрэг үүсгэсэн. Ингэснээр “Сентерра гуолд” компанийн Ноён уулыг ухах мөрөөдөл салхинд хийссэн тухай хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагт “Найман шарга” валютын захын “Капитал” банктай байрны 7 давхрын 703 тоотод болно.
Дашрамд сонирхуулахад Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын орд нь хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй аж. Харин энэ ордыг эзэмших давуу эрх буюу 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болж УИХ-аар бүрэн эрхийг нь баталгаажуулсан билээ. Тэгвэл уг асуудлыг эсэргүүцэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ шүүхэд хандаад байна. Тодруулбал Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентеррагоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431А, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа юм. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгээд байгаа юм. Нэгэнт захиргааны хэрэг үүссэн болохоор тухайн газарт олборлолт хайгуул хийх лицензтэй, зөвшөөрөлтэй байсан ч гэсэн үйл ажиллагаа нь бүрэн зогсох эрх зүйн зохицуулалт байдаг. Тэгэхээр “Сентерра гоулд Монголиа” ХХК асуудал шийдэгдтэл Гацууртын ордыг түр хугацаагаар ухахгүй байх нь тодорхой болжээ.
О.Сайхан
URL: