М.Зоригт сайд Шадар сайд Ц.Оюунбаатараас уучлалт гуйжээ

Зам, тээврийн сайд М.Зоригт онгоцны бүхээгт гүйж орон уучлалт гуйжээ.

Эзгүй хойгуур нь элдвээр хэлж, МИАТ-ыг тоолж баршгүй их өрөнд унагасан мэтээр мэдэгдэл гаргаж, шар мэдээгээр шоу хийсэн эрхэм сайд маань энэ удаад харин эр хүн шиг загнаж, Шадар сайдаас ийнхүү өөрийн биеэр уучлалт гуйсан аж.

МИАТ-ын онгоц 20-30 минут саатуулсан, суудлын маргаан хийсэн гэдэг нь зориуд зохион байгуулсан ор үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг бөгөөд ийм явдал огт гараагүй байна. АН-ын гишүүд хоорондын зарим зөрчил ийнхүү худал цуурхал дуулианыг зориуд дэгдээхэд хүргэсэн байна.

Харин түүний уучлалт гуйсны хариуд Шадар сайд хэлмэгдүүлж ор үндэсгүй гүтгээд дараа нь  уучлалт гуйгаад өнгөрөх нь хангалтгүй гэдгийг бусад зорчигчдын өмнө албан ёсоор хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих