ЛИВИЙН босогчид СИРТ хотын боомтыг эзэлжээ

Ливийн “Үндэсний шил­жилтийн зөвлөл”-ийн цэргүүд Сирт хотын боомтыг хяналтдаа авчээ. М.Кад­дафийн төрөлх хотын боомт руу Ливийн босог­чид мягмар гаригт шилжих шөнө дайрсан аж. Одоо тэд хотын төв рүү давшилтаа үр­гэлж­лүүлээд байна.

Ливийн босогчид урьд нь тус хотын зүүн хэсгийг хяналтдаа аваад байсан юм. Гэсэн хэдий ч тэд М.Каддафийн цэргүү­дийн ши­рүүн эсэргүүцэлтэй тул­гарсаар байна. Оршин суугчид хотыг орхин явж байгаа аж. Өдөр бүр дүрвэгсдийг ачсан 500 машин хотоос гарч  байгаа аж. Ливийн “Үндэсний шилжилтийн зөв­лөл”-ийн төлөөлөг­чийн мэ­дээлж буйгаар М.Кад­дафи нь   цөөн хүн амтай  тус нутгийн өмнөд хэсэгт бүгж байгаа. Түүнийг Чад болон Нигериэс ирсэн хөлсний  цэргүүд хамгаалж байгаа хэмээн тэд үзэж байгаа аж.

Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих