ТЕГ болон Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба Монголчуудыг хагалан бутаргагч нартай хэзээ тэмцэх вэ?

Ардчилсан нийгмийн ачаар хүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болсон билээ. Гэвч энэхүү эрх чөлөөгөө хэт ашиглан юу дуртайгаа бичиж болдог хэмээн андуурсан хүмүүс маш их болоод байна.
Уудам нутагтаа гэм зэмгүй мөр мөрөөрөө амар амгалан амьдарч байгаа цөөхөн Монголчуудыг гаднаас нь хагалан бутаргагчид, дотроос нь салан тусгаарлагчид түйвээж байгаа нь энэ цагийн эмгэнэл гэлтэй. Үүнийг нэгэн тод жишээ бол Фэйсбүүк дэх түүхийн группууд болоод байна.
Эхнийх нь энэ “Хүннү-Сяньби, Монгол-Түрүг (Xiongnu-Xianbei, Mongol-Gokturk)” групп


Modun Khaan
• Баруун талын Хар овоохой
Муу Л бол Баруун талын Хар овоохой гэгчээр болио гэсэн ч бичихээс еер аргагуй болох юмаа Энэ Увсынхан!
“Увс аймгийн Тэс сумын 3-р багийн малчны хотонд С.Баярсайхан гэдэг залуугийн “Монгол фитнесс”төв.Үхрийн баасыг хөлдөөгөөд 100кг-д шахаж бна. Хажууд нь бас жижиг гантель байгааг харж байгаа биз” гэнээ.
Уунийг бас мундаг, юмханаар юм хийдэг нтр гэчихэжээ.
Халхын буян барагдаагуй байхад
Хар африкын гарууд шиг
Хогийн новшийн юм хийж
Хорвоод Монголын нэрийг гутааж байна!
Ядахдаа чулуу засаад хийдэг байгаа даа. Эсвэл ухэр мал ергедег бол..
Аяа Энэ бага заяа гэж
Арай Л богино сэтгэх юмаа!!!
Хэмээн бичсэн байх юм.
Мөн “Халх журам” хэмээх сайхан нэртэй группэд ингэж бичжээ.
Энэхүү асуудлыг Цагдаагийн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авах хэрэгтэй болсон санагдана.
Түүхээ мэдэж Хүннү гүрнээс эхлээд бүх түүхэээ судалж байвал Монголын бүх хүүхэд залууст хэрэгтэй. Гэвч иймэрхүү юм бичиж дотроос хагалан бутаргаж байгааг зохих газрууд анхааралдаа авах болсон байлтай. Чингис хаанаараа бахархаж, Манжид дарлагдсан гашуун түүхээ санаж явбаас Монгол түмний минь буян заяа үргэлж дээшээ байх ёстой мэт санагдана.


URL:

Сэтгэгдэл бичих