Монголд гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг байна
Монгол Улсын хэмжээнд 3 эмэгтэй хүний 1 нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг гэх тоо баримт байна. Тэгвэл 10 эмэгтэйн нэг нь зодуулдаг, 5 гэр бүл тутмын 1-д нь хүчирхийллийн ямар нэг хэлбэр илэрдэг. Хоёр хүүхэд тутмын нэг нь, өндөр настнуудын 14 хувь нь хүчирхийлэлд өртдөг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тиймээс хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг төрийн бус байгууллагууд хамтарч “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяны хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалт зөвлөгөө хийж, энэ оны хүчирхийлэлгүй, гэмт хэргийг бууруулах тухай арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
О.Сайхан
URL: