Хилээр 13 тн самар гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Улсын хилээр гаргахыг хориглосон хушны их хэмжээний самар гаргасан гаалийн байцаагч, тагнуулын ажилтанд холбогдох хэргийг ХанУул дүүргийн шүүхэд уржигдар хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Бид өмнө нь шүүгдэгч О.Цогтбаатарыг Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0166 дугаар ангийн Хилийн тагнуулын албаны дарга гэж ташаарсан байв.

Тус аймаг дахь Шивээхүрэнгийн гаалийн хорооны гаалийн улсын ахлах байцаагч Ч.Болд, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн дэргэдэх ТЕГ-ын харьяа тасгийн даргаар ажиллаж байсан О.Цогтбаатар нар өнгөрсөн онд самрын ченж Г.Батсайхан, Ё.Довчинсүрэн нарын цуглуулсан самрын цайруулсан чөмөг 13 тн-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон юм.

Тэдний энэ үйлдлийг дээрх ангийн Хилийн тагнуулын тасгийн ажилтнууд илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж. Өнгөрсөн мягмар гаригт болсон шүүх хурлаас дээрх хүмүүст холбогдох хэргийг хавтаст хэрэгт цуглуулсан нот лох баримтын хүрээнд шийдвэрлэх боломж гүй, шаардлагатай зарим гэрч нарыг бай цаах шаардлагатай гэсэн шалтгаанаар да хин шалгуулахаар мөрдөн байцаалтад шилжүүллээ.

Г.РАВЖАА

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих