“Цалинг гурав дахин нэмж чадахгүй бол Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой”

МҮЭХ-ноос тэтгэвэр, цалин хөлсний өмнөх оны мөн үетэй харьцуулвал худалдан авах чадвар 95 мянган төгрөгөөр буурч, хэрэглээний үнийн индекс 10,1 хувиар өссөн тул хөдөлмөрчдийн дундаж цалинг 95 мянган төгрөгөөр нэмж, тохируулга хий гэдэг шаардлагыг тавьсан. Энэ талаарх мэдээллийг та бүхэн холбоотой мэдээнээс үзэж болох юм.
МҮЭХ болон Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газрын хамтаар энэ талаар хэлэлцэж, аравдугаар сарын 4-нд эцсийн шийд гаргахаар болжээ.
Харин цалингийн тохируулга хийсний дараа Засгийн газраас сонгуулиар амласныхаа дагуу цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмнэ гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардах ажээ. Хэрвээ ингэж олгож чадахгүй гэвэл Монголын ард түмнийг хуурсан учраас хариуцлагаа үүрч, уучлалт гуйх ёстой гэж МҮЭХ  үзэж байна. Учир нь Монголын ард түмэн хууртагдаад явдаг, тоглоомын ард түмэн биш гэдгийг ойлгох учиртай хэмээлээ. Мөн тэдний зүгээс ахмадуудад нэг сая төгрөгийг бөөнөөр нь өг гэсэн шаардлагыг тавиад байгаа билээ.

М.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих