Мал хулгайлдаг бүлэг хулгайчдыг баривчилжээ
Орхон аймгийн Цагдаагийн газраас cap шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахдаа гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан хэд хэдэн хүнийг илрүүлэн саатуулжээ.
Тодруулбал Булган аймгийн Цагдаагийн газрынхан М.Ууганбаяр, М.Булганбаяр, Д.Сүхтөмөр нарыг мал хулгайлсан хэрэгт эрэн сурвалжилж байжээ. Гэтэл дээрх гурван хүн энэ сарын 8-нд 09-36 БУЛ улсын дугаартай ‘Тоёота приус” маркийн машин хөлөглөн Орхон аймгийн нутагт явж байхад нь саатуулан автомашинд нь үзлэг хийхэд бодын мах ачиж явсан байна.
Тэднийг Булганы Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд ачиж явсан мах нь хулгайлсан малынх, мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Мөн Архангай аймгийн Цагдаагийн газраас хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан Т.Нямбаяр, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсээс залилангийн хэрэгт холбогдуулан хайж байсан М.Хишигбат нарыг Орхон аймгийн Цагдаагийн газрынхан энэ сарын 12-14-нд олж саатуулан дээрх газар, хэлтсүүдэд хүлээлгэн өгчээ.
URL: