Төслийн мөнгө хэний халаасанд орсон бэ?
Нэг хэсэг Хүний эрхийн үндэсний комиссын даргын суудалд Ж.Бямбадоржтой зэрэгцэн яригдаж байсан, УИХ-ын гишүүн асан Д.Алтай хүүхдийн төлөө газрын захиралаар ажиллаж байгаа билээ.
Хүүхдийн төлөө газраас санаачлан, 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж, сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан “Замын хөдөлгөөнд хэрхэн зөв соёлтой оролцох вэ” тайлбарт, комик номын эхийг хүүхдийн зохиолч, зураачтай хамтран бэлтгэжээ. Энэхүү номыг ММСС-ийн Эрүүл мэндийг дэмжих төслийн санхүүжилтээр 5000 ширхэгийг хэвлүүлж өчигдөр Улаанбаатар хотын ЕБС-иуд, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн төлөө ажилладаг хүмүүст үнэ төлбөргүй тараасан болгож хэвлэлээр шоу хийлээ.
Гэтэл үнэн хэрэгтээ уг номыг тараах биш зүгээр үзүүлэн болгосон. Анги тус бүр сурагчдийн тоогоор тараагдах ёстой уг ном нэг сургуульд 10 ч хүрэхгүй тараагдсан байна. Телевизийн өмнө бүх сурагчидад тус бүрт нь нэг нэгийг тарааж өгч мэт харагдуулаад бичлэг дуусаны дараа эргүүлээд нөгөө номоо авч явсан байх юм. Тус номыг хүлээж авсан нийгмийн ажилтанууд ихэд дургүйхэн байлаа. Үзүүлэн биш ийм номоор хүүхдүүд яах юм нэг ангийн хүүхдүүдийн дунд үзүүлэхэд зураг нь ч харагдахгүй ш дээ. Би л хувьдаа үнэхээр дургүй байна гэж зарим сургуулийн нийгмийн ажилтан хэлж байлаа.
Зарим бага ангийн хүүхдүүд номоо буцаагаад авья гэж орилцгооход ангийнхан багш нь эхнээс нь дуустал уншиж өгсөн байна. Иймэрхүү зүйлээр шоу хийхээ болимоор юм. 5000 мянган ном байтугай 5 ширхэг ном ч сургуулиудад өгсөнгүй. Харин тэр төслийн мөнгө хэний халаасанд орсон бэ.
URL: