Ч.Ганболд: Цагдаа-жолооч Т.Нямдорж холбогдолгvйг хоёр удаагийн шинжээчийн баг тогтоосон
Хөдөлгөөнт эргvvлийн машинд дайруулж, амиа алдсан хохирогчийн охин “миний аавыг дайрсан цагдаагийн алба хаагчид хариуцлага хvлээлгэхгvй байна” гэдэг гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдоос тодрууллаа.
-Цагдаагийн алба хаагчид хариуцлага тооцохгvй байна гэсэн гомдлыг хохирогчийн охин Э.Ононтуул гэдэг эмэгтэй гаргаж байгаа. Энэ талаар тодруулах гэсэн юм?
- 2011 оны зургадугаар сарын 24-нд Сонгинохайрхан дvvргийн 13 дугаар хорооны нутагт Драгон төвийн урд замын хоёрдугаар эгнээгээр албаны “шевролет” маркын Хөдөлгөөнт эргvvлийн машин замын хөдөлгөөнд оролцон vvрэг гvйцэтгэж явахад нь vл таних эрэгтэй хvн гарцгvй газраар зам хөндлөн гарч яваад мөргvvлэн гэмтсэн байдаг. Хохирогчийг гэмтлийн эмнэлэгт хvргэж, эмчилгээнд хамруулсан байдаг. Мөн уг осол гарснаас зургаан хоногийн дараа талийгаач нас барсан болох нь тогтоогдоод байна.
-Ослын хэргийг шалгаж байгаа нөхцөл байдалд хохирогчийн талаас нэлээдгvй гомдолтой байгаа гэж сонссон. Ингэхэд энэ хэргийг хаана шалгаж байгаа юм бэ?
-Энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэргийн газрын vзлэг хийж, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Нямдоржид холбогдох эрvvгийн хэрэг vvсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын явцад хохирогч Э-гийн буруутай vйлдлийн улмаас осол гарсан, Нийслэлийн хөдөлгөөнт эрvvлийн газрын цагдаа-жолооч Т.Нямдорж уг хэрэгт холбогдолгvйг шинжээчид тогтоосон юм билээ.
Тvvнээс гадна энэ асуудлаар Тв8 телевизийн сэтгvvлч хэт нэг талыг барьсан мэдээлэл цацсан нь Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.5 дахь хэсэгт заасан “Шvvхээр гэм буруутай нь нотлогдоогvй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Тиймээс энэ талаар тус телевизэд холбогдох анхааруулгыг өгсөн гэсэн мэдээллийг єглєє.
URL: