Залуучуудын боксын УАШТ үргэлжилж байна
Ази тивийн хошой аварга Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит залуучуудын УАШТ өчигдөр спортын төв ордонд эхэлсэн. Тэмцээнээс шалгарсан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм. Тэмцээнд хот, хөдөөгийн нийт 31 байгууллагын 200 тамирчин оролцож байгаагаас эмэгтэй зургаан жингийн 59 тамирчин, эрэгтэй найман жингийн 141 тамирчин хүч чадал авхаалж самбаагаа сорьж байгаа юм.
Тэмцээнд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн “Эртэнэт бокс” клубын тамирчин спортын мастер М.Намуун “Талын бүргэд” клүбын тамирчин Л.Ангараг “Алдар спорт” хорооны тамирчин М. Энхжаргал нарын шилдэг тамирчдын төлөөлөл өрсөлдөж байна.
Тэмцээний аварга энэ сарын 20-нд шалгарч түрүүлсэн тамирчид ирэх таван сард болох залуучуудын Ази тивийн АШТ нд оролцохоор Афганистан улсыг зорих юм. Мөн есдүгээр сард ОХУ ын Санктпетрбург хотноо болох Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.
Жил бүрийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг гуайн нэрэмжит болгон зохион байгуулагддаг. Тэрээр Монгол Улсын спортын түүхнээ шар тивийн анхны аварга цолыг эх нутагтаа дансалж байсан гавьяатай.
О.Буянбадрах
URL: