NBA: Варриорсын ерөнхийлөгч солигдлоо

Экс Сансын гүйцэтгэх захирал Вэлтс шинэ үүрэгт ажлаа хүлээн авч Голдэн Стэйт Варриорсын ерөнхийлөгчөөр нэрлэгдлээ.

Энэ тухай багийн эзэд болох Жо Лакоб болон Питр Губер нар даваа гарагт мэдээлсэн ба Вэлтс багийн ерөнхийлөгч болсны хүрээнд тэрээр үйл ажиллагааг удирдах үүргийг мөн давхар хаших юм байна.

Түүнийг багийн удирдлагууд мягмар гарагт олонд танилцуулсан ба Робэрт Ровэллыг ийнхүү орлож байгаа билээ.

Вэлтсийн хувьд дөрвөн сарын өмнө мэдэгдсэн ижил хүйстэн гэсэн мэдэгдлээсээ болж энэ сарын эхэнд Финикс Сансын ерөнхийлөгч/гүйцэтгэх захирлын үүргээ хүлээлгэн өгөөд байсан.

Энэ бүхэн нь 58 настай эрд олдож буй томоохон боломжуудын нэг гэдгийг тэрээр дурдаад мэргэжлийн спортын франчайзыг Бэй Арэнад авч ирнэ гэдгээ хэлсэн юм.

Харин түүнийг багтаа авчирсан Лакобын хувьд маш баяртай байгаа гээд:
-“Ивээн тэтгэлт, маркетинг, олон нийттэй харьцах, үйл ажиллагааны менежмент, худалдаа гээд бизнесийн талбарт түүний үзүүлсэн бүхий л зүйл маш бүтээлч байсан ба үүнийхээ дүнд бидний эгнээнд элсэх хамгийн том нөлөө болсон юм”

-“Мэдээж, энэ тал дээр бид түүнээс илүү өрсөлдөгчийг олж чадахгүй байсан гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Дашрамд сонирхуулахад 2002 оноос хойш Сансыг удирдах ажлыг авч явсан Вэлтс сүүлийн 2 жилд шилдэг удирдагчаар нэрлэгдэж, өнгөрсөн 5 сард өөрийн ижил хүйстэн гэдгээ мэдэгдсэн билээ.

Г.Зол-Эрдэнэ

gogo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих