А.Мөнхбатын “амлалт”

gag_700x700

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат цахим хуудсаараа дамжуулан нэгэн сонирхолтой мэдэгдэл хийжээ.  Тэрээр “Үнэхээр чадалтай тууштай залуучууд байвал намаар дамжихгүй манайд хүрээд ирээ. Бид аль ч сонгуульд дэмжээд гаргаад өгье” хэмээжээ.

Үүнийг уншсан цахим ертөнцийнхөн Монголын залуучуудын холбоо ямар нэгэн намаас хараат бус байж чадах уу хэмээн ам асуун жиргэжээ. Зарим нь  “Даргын цүнхэнд албан тушаал бий гэж залуус минь төөрөв. Албан тушаалтай цуг АТГ зарлан дуудах хуудас хамт бий шүү” хэмээн анхааруулсан байна.

Т.Сайхан

Эх сурвалж: Polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих