Алтны үнэ 2008 оны хямралаас хойш анх удаа огцом өсөв

162990-26052015-1432615427-1127020609-gold1Дэлхийн зах зээл дээр алтны үнэ долоо хоногийн дотор 7.1 хувиар өсч унци нь 1239.4 ам.долларт хүрчээ. Тус үнэт металлын үнэ хамгийн сүүлд 2008 оны арванхоёрдугаар сард дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямралын үеэр л долоо хоногийн дотор үүнээс огцом буюу 9.1 хувиар өсч байсан аж. Ер нь оны эхнээс алтны үнэ 17 хувиар өссөн бөгөөд ойрын хугацаанд энэ хандлага үргэлжлэх төлөвтэй тухай “Marketwatch” цахим хуудсанд мэдээлжээ.

Б.Сансар

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих