Н.Алтанхуяг Л.Гансүхийг эргэжээ

alt gan

Сар шинийн баярын өдрүүдэд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Л.Гансүхийг  андын ёсоор эргэжээ. Тэрбээр энэ тухай өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Гансүхтэйгээ очиж золголоо. Та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлсэн шүү” хэмээн бичиж, түүнтэй хамт авахуулсан зургаа байршуулсан байна.

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцэж Л.Гансүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм.

Г.Тэгшсүрэн

 


URL:

Сэтгэгдэл бичих