Мариа Шарапова ОХУ-ын теннисний шигшээ багаас зодог тайлна
Талбайн теннисний шилдэг тамирчдын нэг, Их Дуулга тэмцээний 5 удаагийн цомын эзэн Оросын Мариа Шарапова зодог шигшээ багаа орхиж байна. Энэ талаар түүний бие төлөөлөгч Макс Айзенбад мэдэгдсэн байна. Тэрээр түүний бие төлөөлөгчийн хэлж байгаагаар Мариа Шарапова Оросын теннисний шигшээ багийн төлөөх сүүлчийн тоглолтоо энэ амралтын өдрүүдэд эхлэж буй Fed Cup тэмцээний 1-р шат байх болно. 2016 оны эмэгтэй теннисчдийн шигшээ багийн Fed Cup тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 6-7-ны өдрүүдэд эхлэнэ. Тус тэмцээнд Оросын баг Нидерландын багтай Москва хотын Олимпийн цэнгэлдэхэд тоглоно. Мариа Шарапова анх Оросын шигшээ багт 2008 онд багтаж байсан бөгөөд ийнхүү 8 жилийн дараа шигшээ багаа орхиж байна. Дашрамд сонирхуулахад Оросын шигшээ баг Fed Cup тэмцээнд 4 удаа түрүүлж байсан.
Эх сурвалж: sport.ru
Б.Бямбабаяр (Санчир) Ssport.mn
URL: