Монгол Улсын төр Гацууртын ордын 34 хувийг эзэмшихээр боллоо
Гацууртын ордыг ашиглуулахыг УИХ нэгэнт шийдвэрлэсэн ч төр хэчнээн хувийг эзэмших, ямар байдлаар уг ордыг ашиглуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргаж чадалгүй удсан. Тэгвэл пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орлоо.
Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “УИХ чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших. Хоёрдугаарт, төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж, шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудал сөхөгдсөн ч дэмжигдээгүй. УИХ-ын гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард түмний санаа бодлыг тусгадаг. Тиймээс Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Оюунтолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн үг юм. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай үндэслэл нь Оюунтолгой төсөлтэй холбоотой байсан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаансуварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөнө.
Цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432.3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” гэв.
Одоо Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх юм. Орд ашиглах гэрээг хурдан хугацаанд хийхээр болсон гэнэ. Хөрөнгө оруулагч талтай 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг авах юм бол улсын төсөвт эрт орлого орж ирнэ гэж Уул уурхайн сайд үзэж байгаа юм.
Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат, 26 тонн тодорхой нөхцөлд үр ашигтай алтны нөөцтэй, ашиглалтанд ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгоно. Мөн уг ордоос олборлсон алтыг Монгол банкинд тушаах ажээ.
Т.Буянаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
34-ХӨН ХУВЬ ЧААВААСДАА
34хувийг авч чадахгүй. Яагаад гэхээр Эрдэнэтийг яаж ноолсоор байгаад нэр нүүрээ дэлхийд барлаа даа.Одоо бол УИХ-ын гишүүдийн дийлэнх нь энэ ордтой холбогдсон цаашид холбогдохыг хүсч байгаа. УИХ-ын гишүүн болсон хүн яахаараа ганц цэн алт олж авч чаддаггүй байна аа гэсэн сэтгэлгээгээр тэд хандана. Анх Сэлэнгэ нутгаас Монгол орон тусгаар тогтнолоо баталгаажуулж, өнөөгийн дүр төрхийг олсон. Гэтэл өнөөдөр “Бороо гоулд”, “Сентера гоулд” гээд ардын намынхны идэш уушнууд Сэлэнгэ нутгийг сүйрүүлж дууслаа. Уг нь УИХ-д С.Баярцогт, Ардын намын Эрдэнэбат гэж хоёр мануухай суух хэр нь юу ч хийхгүй бараг цэн алт горилж буй нь илт байна.Бусад УИХ-ын гишүүд болохоор нутгийн газар шороонд нь халдах чимээ анир авуут тас цохиж чадаж байхад Сэлэнгээс сонгогдсон энэ хүмүүс эсрэгээр нутгийн юм чинь таван цэн алт гээд гуяа алгадан гүйцгээх шигээ.
Төмөр замын гурван угсармалын гомо Мөнхжаргал гэж хөгийн хулгайч байнаа. Шоронгоор олон жил явсан энэ хулгайч нарсанд эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаагаад. Тэрнээсээ болж гомо Мөнхөө нэр авсан адгийн арчаагүй амьтан байгаан. Одоо замын цагдаагийн урд талын Нархан хотхонд амьдарч байгаа энэ эрээс энэ хавийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй