Хэнд нь итгэх вэ?
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад орохдоо “Шадар сайд Ц.Оюунбаатар ажлаас чөлөөлөгдөх тухай албан бичигт тэр мөнгийг миний өмнөөс тайлбарлаж бичээд намайг унших сөхөөгүй байх үед гарын үсэг зуруулсан” гэх агуулгатай тайлбар хийсэн. Гэвч Шадар сайд Ц.Оюунбаатар өчигдөр үүнийг нь үгүйсгэлээ. Тэд нэг асуудлаар ямар тайлбар хийснийг сонирхуулъя.
Г.ШИЙЛЭГДАМБА: -Намайг АТГ-т байхад Шадар сайд Ц.Оюунбаатар ирж уулзсан юм. Ингэхдээ Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөх санал тавьсан. Тэр өдрийн орой манай гэрт нэгжлэг хийж байх үед өмгөөлөгчөөр дамжуулан албан тушаалуудаас чөлөөлөгдөх тухай албан бичиг танилцуулсан. Би тэр албан бичгийн ерөнхий санааг нь ойлгоод гарын үсгээ зурсан. Гэтэл “Тэр мөнгө бол хувийн хэрэгцээндээ хэрэглэхээр хүнээс авсан мөнгө байсан юм” гээд миний өмнөөс тайлбарлаад биччихсэн байсныг нь анзаараагүй. Гэрт нэгжлэг хийж байсан болохоор үг үсэг бүрээр нь харах боломжгүй байсан. Олон нийтэд хувийн хэрэгцээндээ зориулж авсан мөнгө гээд ойлгуулчихсан учраас намын бус зөвхөн миний асуудал болж хувирсан. Би тэр мөнгийг намынхаа санхүүжилтэд зориулж, аавынхаа найз О.Даваасүрэн гэдэг хүнээс авсан юм.
Ц.ОЮУНБААТАР: -Ямар ч бланкан дээр би гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа, боломж ч байхгүй. АТГ-т байцаалтад ирсэн үед нь би уулзаж ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайд санал тавьж байсан юм. Энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан нь түүнээс хойшхи, дараагийн асуудал. Би аль нэг намын санхүү хариуцсан хүн биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч оролцож байгаагүй. Энэ талаар надад мэдээлэл алга. Би өөрийнхөө цалингаар амьдардаг. Би 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж, эсвэл өгч явсангүй. Намаас надад хандив санхүүтэй холбоотойгоор шахалт үзүүлж байгаагүй. Би хууль сахидаг, хуулийн мэргэжлийн хүн. Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас ямар нэгэн бланк дээр хууль бусаар гарын үсэг зуруулсан асуудал байхгүй.
Эх сурвалж: “Ардын эрх” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ нь Н.Энхбаярын ач буянаар улс торийн ондор албан тушаалд очичихоод, хулигдсан нохдууд нь Н.Энхбаярыг дахин улс торд оруулахгуйн тулд янз бурийн аргаар зохиомол хэрэг уусгэж шоронд оруулж хэлмэгдуулсэн нохдуудтэй нийлж “Айсандаа” ХМХ-ээр янз бурийн юм бичуулэх, эсвэл одоогийн энэ “Намынх нь алдаа гаргасан нохдуудээр мэдээлэл хийлгэх” зэргээр олон нийтийн реакцийг судлаж, болж огвод дахин гэмт хэрэгт холбогдуулчих санаатай л хийгээд байгаа уйлдэл гэж бид ойлгож байгаа шуу. Энэ нь уг нь цоохон Монголчуудад байж боломгуй уйлдэл шуу таминь ээ.
залууд нь итгэсэн нь дээр байх даа
мэдээж хэнд нь ч итгэхгүй
bugd lalaruud
Залуу хүн гэхэд дэндүү жудаггүй загнаж байна даа. Шийлэгдамбын улс төрийн болон бусад бүх карьер ингээд дууслаа. Үүнийг мэдрэхгүй байгаа бол хөгийн залуу юм биш үү. Нам дагасан, улс төрч, намын удирдах албан тушаалтан энэ зэргийг ойлгохгүй өдий хүрсэн бол хохь чинь гэхээс өөр хэлэх үг үлдэхгүй нь.
Энэ Ц.Оюунбаатар хогийн гар шүү, гаалийн Баатарын үед мөн хоригдож байхад н очоод хутган үймүүлж,нэр хүнд олж байсан муу хүншгүй ховолз,чи энэ байдлаарай их хол явхыг чинь Монголын ард түмэн харах байхаа.Ийм хогнуудаас бурхан ч хүртэл сэжиглээд байдаг юм.
Шийлэгдамбын зөв дөө Хайран залуу нас нэр төрөө бузарлаж үр хүүхэд найз нөхөд аав ээж ах дүүсээ зовлон унагаахгүй гэж бодож буй бизээ Илүү их зүйлд шунаад хэрэггүй
Асуух юу байна. Хэцүү байдалд орсон хүн л үнэнээ хэлнэ шүү дээ. Зовлон үзэхгүй зоолж байгаа хүн юу юу ч гэж ярьж магадгүй.
Шийлэгдамба унэн ярьж бнаа МАХН одоо болно ш дэ хар Бямбасурэн хялар Цогоо дулзэн Эрэнэбилэг гэсэн хувалз хуйлгайчууд цугласан чотгор йн тойрогт хун бол тогтохгуй
Шийлэгдамбыг дэмжинээ Бид хэдий болтол энэ Лалар энхбаярт ингэж Хулхидуулж олон олон залуус, дэмжигчидээр тоглуулах ёстой юм бэээ!!! Одоо болсон бусуу??? Оюунбаатар яахав Гаршсанаа л хийлээ(((
Шийлэгдамба зөв зүйл хийсэн. Энэ балайр зүйлийг ил болгосон. Залуу хүн ийм үнэн ч байх хэрэгтэй. Чингис хаан үнэнийг эрхэмлэж, дүү Хасараа шийтгэж байсан. МАХН-ын Энхбаяр үнэн гэхээс илүү, өөрийгөө бодож, энэ залууд хор найруулсан байна. Оюунбаатар бол утгагүй балай. Үр хүүхдүүд нь чих нь халууцаг
Ээ энэ муу поло Оюунбаатар хүн ч ална, хүрээ ч талах амьтан шүү
Энхбаяр гэдэг хүнийг төрд гаргахлээр өөрсдийнх нь идэж уух хуйвалдаанд саад болно гэж үзэж байгаа бусад намын хийж байгаа л хор хутгалт л даа.
Шийлэгдамба амиа авархын тулд эрийн жудаг хүн чанараа гээж өөрийгөө худалдаж байгаа нь илт байна. Ингэж нүдний булай шүдний чигжлүүр болж байхаар эр хүн шиг байхгүй яав даа . Элбэгдоржийн жүжигт оролцон тоглож бусдыгаа гүтгэн гүжирдэж худалдаж идээд зүгээр гарна гэж тэнэгтээд яахав дээ.яаж ч жүжгэлсэн найзаасаа мөнгө авч Энхбаярт өгөх гэж байхад нь АТГ мэдэж таараад байхдаа яахав дээ. Амьдрал дээр бүх юм тэгж зэрэг таардаг жүжиг байдаг бол сайхан аа.
сурсан юмыг сураар боож болох биш. Энхбаяр засрахгүй. Одоо шарх авсан чоно шиг дайралдсан өстөн бүрээ хэмлэх биз. Уг нь сайн хүн байсан бол уулын мухарт байшин барьж суугаад сурсан эрдмээ ашиглаад номоо хийж суусан бол чамайг хүмүүс хайрлана. 10 жилд 60 тэрбум доллар дотоод нөөц бололцооноосоо босгож нэг хүнд ногдох ДНБ-ийг 30000 доллар болгон гэх шиг эрүүл биш бүтэшгүй юм яриад хүмүүсийг хуурахаа зогсоо. Өмнө нь гадаад, дотоод нөхцөл сайн байхад өөрөө төрийн бүх өндөрлөгийг атгаж байхдаа хийхгүй яасан юм бэ? Таньд ихэнх хүмүүс итгэхгүй. Ард түмэн ухаантай.
Н.Энхбаярын хэмжээний торийн ондор, дээд албан тушаал хашиж, олон хунд тус дэм болж, бур заримыг нь чирч торийн ондор албан тушаалд хургэсний дараа нь “Оох огсон хунтэй, оглоо босоод заргалдав” гэгчээртус болсон хундээ зохиомол хэрэг уусгэж, шорон оронд оруулж, нэр торийг нь гутааж, ингэтлээ хун чанаргуй хандаж, “Нийгэмд буруу жишиг тогтоогоод” байхад “Тэнэг” амьтан биш л бол, нэр тороо цэвэрлэх гэж цутгэдэг нь ч аргагуй л шуу дээ. Ийм илэрхий юманд буруу хандлага бий болоод байгаа тул энэ булэглэлуудээс салахаас оор аргагуйг харуулж байна.