Хамгаалагчид руу дайрсан хоёр нинжаг цагдан хорьжээ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө харуул хамгаалалтын албаны гурван хамгаалагч руу нинжа нар дайрч, тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, зодоон цохион хийсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, хувиараа гар аргаар алт олборлодог иргэн Г, О нар нь Заамар суманд очиж “Хаан заамар” хамгаалалтын албаны харуулуудыг “оруулсангүй” гэх шалтгаангаар үг хэлээрээ доромжилж, дайрч орохыг завдсан бөгөөд шаардлага тавьсан гурван хамгаалагчтай зодолдсон байна. Тиймээс хууль бусаар алт олборлохыг завдсан, мөн тавьсан шаардлага эсэргүүцсэн тэдэнд Эрүүгийн хуулийн 181,3-аар хэрэг үүсгэн шалгаж Төв аймагт цагдан хорьсон байгаа ажээ. Хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Ноён уулнаас ирсэн нинжа нар бишээ. Тэгээд ч бэртэж гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон хүн байхгүй байгаа” гэлээ.

О.Сайхан


URL:

Нэр: Anonymous Огноо: 3 February 2016

төв аймгийн цагдаагийн газар шүү дээ хэлтэс биш

Сэтгэгдэл бичих