“Алтаргана-2016” наадам Улаан-Үдэд болно
Буриад зоны их наадам “Алтаргана” энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдана. Эдүгээгээс 22 жилийн өмнө анх Хэнтий аймгийн Дадал суманд буриад дууны наадам нэртэйгээр зохиогдсон “Алтаргана” наадам жилээс жилд өргөжсөөр арваад жилийн өмнөөс олон улсын чанартай болсон юм. Уг наадамд ОХУ, БНХАУ-д суугаа буриадууд хүрэлцэн ирж, дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлүүдээрээ өрсөлддөг билээ.
Энэ жил “Алтаргана” наадам ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болох юм. Энэ үеэр буриад ардын дуу, үлгэр магтаал, яруу найргийн тэмцээнээс гадна сайхан бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн болно. “Алтаргана-2016” наадмыг зохион байгуулах хорооны даргаар Буриад улсын соёлын яамны сайд Тимур Цыбиков ажиллаж байгаа юм байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Алтаргана” наадмыг зохион байгуулах хороо мөн байгуулагдаж, Улаан-Үдэд болох ээлжит наадамд оролцох бэлтгэлээ базааж эхэлжээ.
Эх сурвалж: Ардын эрх
URL: