Б.ХУРЦЫГ ТЄРИЙН ТЭРГVVН АВЧИРЛАА

Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн Ажлын албаны дарга Б.Хурц бvтэн нэг жилийг Англи, Германы шоронд єнгєрєєсєн. Тvvнийг хил дамнуулан хvн хулгайлсан хэмээн буруутгаж эрvvгийн хэрэг vvсгэн ял оноохоор шалгаж байсан юм. Монгол Улс иргэнээ эх оронд нь авчрахын тулд Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилон ажиллуулж, нэр хvндтэй ємгєєлєгч хєлсєлж байсан ч тодорхой vр дvн авчраагvй. Бvр тvvнийг эх орондоо ирж буйг ч ажлын хэсгийн ахлагч мэдээгvй гэхэд болно. Араас нь чих тавих ажлаа умартан суух хооронд Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж єчигдєр 15 цагт Б.Хурцыгдагуулан эх нутагтаа ирлээ. Ерєнхийдєє тvvнийг авчирсан гэхэд болно.

Энэ сарын 22-нд тvvнийг суллажээ
Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн Ажлын албаны дарга Б.Хурц нь 2003 онд Д.Энхбат агсныг хулгайлж, Монгол Улсад авчирсан. Тvvний энэ vйлдэл нь тухайн улсын хууль цаазыг зєрчсєн хэмээн буруутгагдаж, эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байсан юм. Англи улсын шvvхээр арван удаа орж, эцэст нь Германы талд шилжvvлэх шийдвэр гарган тус улсын хууль журмын дагуу Б.Хурцад ял оноохоор болсон. Гэвч Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн Ажлын албаны дарга Б.Хурц хvн хулгайлсан болох нь хангалттай нотлогдоогvй. Баримт дутуу байна хэмээн ХБНГУ-ын Дээд шvvхээс vзсэн тул тvvнд эрх чєлєєг нь эдлvvлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс ч мєрдєн шалгах ажлыг зогсоожээ. Тодруулбал, дээрх шийдвэр энэ сарын 22-нд гарсан аж. Жил гаруй хугацаанд хvний нутагт эрх чєлєєгєє хязгаарлуулан, тємєр торны цаана суусан тэрээр Солонгост очин эмнэлэгт vзvvлсэн байна. Одоогийн байдлаар тvvний бие сайн байгаа гэж албаны хvмvvс хэлж байлаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих