Хөтөлд өндөр хүчдэлийн 12 шон унажээ

Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас өндөр хүчдэлийн шон унаж, одоогоор аймгийн зарим хэсэгт цахилгаангүй байна гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбаттай утсаар холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Дархан хотоос Орхон аймаг орох зам дагуу болон Дархан-Уул аймгийн үйлдвэрийн районд өндөр хүчдэлийн нийт 17 шон унасны улмаас цахилгаан тасарсан” гэв. Дархан-Уул аймгийн үйлдвэрийн районд өндөр хүчдэлийн таван шон унасны улмаас энэ хэсгийн оршин суугчид цахилгаангүй болоод байгаа ажээ. Тэдгээрийг засварлах ажил үргэлжилж байгаа гэнэ. Харин аймгийн хэмжээнд цахилгаан тасарсан асуудал байхгүй, хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат хэлэв.

Харин Орхон аймгийн зам дагуух буюу Сэлэнгэ аймгийн Хөтөлд унасан 12 шонг сэргээн засварлахаар Улаанбаатар хотоос Онцгой байдлын газрын алба хаагчид болон Дархан-Уул аймаг, Багануур, Эрдэнэтийн онцгой байдлынхан ажиллаж байгаа аж. Шон унасны улмаас Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон зэрэг сумд цахилгаангүй болоод байна.

Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнөөс эхлэн орсон цас одоогоор намжиж, цаг агаарын байдал харьцангуй тогтвортой байна.

Г.Даша


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих