Мартдаг нийгмийн ХИЙРХЭЛ буюу С.Ганбаатар
Яг үнэндээ
- Ч.Сайханбилэгийн Дубайд гэрээ хийж ирчихээд төлөвлөгөө байсан гэж “мартдаг”-ийн хажууд,
- М.Энхболдын хотын газрыг хувьчлахдаа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөг “мартдаг”-ийн хажууд,
- Сү.Батболдын утаагүй зуухыг монгол инженерүүд хийж чадна гэдгийг “мартдаг”-ийн хажууд,
- М.Энхсайханы MCS-ийн хэдэн тэрбумын өртэйг “мартдаг”-ийн хажууд,
- Н.Энхбаярын нөгөө юм долоодог хүмүүс нь чухам яадгийг “мартдаг”-ийн хажууд,
- Ц.Элбэгдоржийн Монголчууд 1960-аад оноос Мөхөөлдөс хийж эхэлснийг, хэд хэдэн үеийнхний зүтгэл хөдөлмөрийг тас “мартдаг”-ийн хажууд,
- Өөр олон хүмүүсийн бүр ч олон юм аа, тэр дундаа ард түмнийхээ язгуур эрх ашгийг “тас мартдаг”-ийн хажууд, ГЭХ МЭТ маш олон “МАРТДАГ”-ийн хажууд,
С.Ганбаатарын диплом аваагүйгээ “мартдаг” бол агуулга нь ойролцоо ч хор хохирлын хувьд ч, хорон санааны хувьд ч нусгай жаал шиг юм шүү дээ.
Дээдэх хэдийг нь “МАРТАЖ” байхад шуугиагүй ард түмэн яагаад өнөө ингэж ихээр шуугина вэ?
Ганбаад тэгтлээ ихээр итгэж найдаж байсных уу????
Эсвэл их барьсан ч, бага барьсан ч өмхий гэдэг зарчмаар хандаад байна уу?
Өмнөхүүдэд тэгвэл үүнээс ч илүү шуугилдмаар. Ганбаагийнх болохоор шууд ил тод ойлгогдоод, бусдынх нь нэг л ил тод харагдаагүйд байна уу???
Хэн нэгэнтэй үг сөргөлдөх гээгүй, зүгээр л гайхаж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй хариулт авах гэж асууж байгаа юм шүү.
.
Оюу Толгойн үйл ажиллагааны талаар Ганбаатарын гарган тавьж буй олон ноцтой, маш ноцтой мэдээллүүдэд өнөөдрийг хүртэл ОюуТолгойн зүгээс, бас Засгийн газрын зүгээс нэг ч дорвитой, итгэл үнэмшилтэй хариулт өгч, няцаагаагүй санагдана.
Яагаад тэр вэ? С.Ганбаатарын үнэн болоод тэр үү?
Эсвэл гүжир үгэнд сөөм хариугүй болоод тэр үү?
Хэрвээ тийм бол худал мэдээлэл түгээж, нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй болгосон, төр засгийн үйл ажиллагаа болон ОТ-н үйл ажиллагааг гүжирдэн гутаасан хэргээр С.Ганбаатарыг шүүхэд өгөөд асуудлыг шулуухан хурдхан шийдчих хэрэгтэй шүү дээ. Эрх барьж буй хүчинд ийм эрхзүйн болон бусад боломж ч, чадамж ч бүрэн бий.
Ийм талцсан байдалтай байх нь аль алинд нь, бүр ард түмэнд ч, улс орны хөгжилд ч ашиггүй. Гэтэл яагаад таг байгаа юм бэ? С.Баярцогт л нэг удаа 20 000 хувьсагч ярих шив. Түүнээс нь би л лав юу ч ойлгоогүй, ямар ч итгэл үнэмшил төрөөгүй, тэр ч бүү хэл бүр эсрэг ойлголт төрөхөөр үлдсэн.
Тийм болохоор л өнөөдөр би С.Ганбаатарыг өмгөөлөх хэрэгтэй юм байна гэсэн байр суурьтай байгаа болно.
Б.Номинчимэд
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баярцогт дансаа 1000,000доллараар нээсэн буцааж аваад үлдэгдэл нь 1600евротой бсан.Үнэн бодитой мэдээлэл бичээчээ.Бас төр засгийн газар ганбаатарын үг бүрийн хариуд тгдл чавганц шиг хариулаад бх ёстой юм уу.Диплом бол гол асуудал биш,дипломгүй бж болно,худлаа ярир чинь ёс зүйгүй явдал,бас мэдлэггүй бж сургуулий нь төгссөн хүнтэй мэтгэлцэж алиалах явдал хэрэггүй л бсын
Баярцогт дансаа 1000,000доллараар нээсэн буцааж аваад үлдэгдэл нь 1600евротой бсан.Үнэн бодитой мэдээлэл бичээчээ.Бас төр засгийн газар ганбаатарын үг бүрийн хариуд тгдл чавганц шиг хариулаад бх ёстой юм уу.Диплом бол гол асуудал биш,дипломгүй бж болно,худлаа ярир чинь ёс зүйгүй явдал,бас мэдлэггүй бж сургуулий нь төгссөн хүнтэй мэтгэлцэж алиалах явдал хэрэггүй л бсын