С.Цэрэнчимэд эхний тойрогт Каори Ичод ялагдлаа

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХҮII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд өнөөдөр эхэлж байна.

Тус тэмцээнд ОХУ-ын бөхчүүдээс гадна АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон зэрэг 10 гадаадын орны бөхчүүд нийт 330 бөх өрсөлдөж байна.

Өнөөдөр хамгийн ихээр анхаарал татаж буй эмэгтэй 58 кг-ын барилдаанууд эхэллээ. Эхний тойрогт учраа таарсан ОУХМ П.Орхон – Б.Шоовдор нар дөнгөж сая барилдаж П.Орхон өрсөлдөгчөө яллаа. Тооны харьцаа 11:1

Тэгвэл манай бөхчүүдээс эхний тойрогт хоорондоо учраа таарсан Э.Гантуяа-А.Батцэцэг нарын барилдаан өрсөлдөөнтэй өрнөж З.Дүвчин багшийн шавь Э.Гантуяа өрсөлдөгчөө цэвэр дарж эхний ялалтаа авлаа.

Алдарт бөх К.Ичотой учраа таарсан С.Цэрэнчимэд өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдав. Анх удаа учраа таарсан Ичотой тэрбээр боломжийн хүч үзлээ. Гэхдээ Ичод хөлөө алдаж оноо түүлгэсэн нь ялагдах шалтгаан боллоо.

Мөн манай С.Бямбацэрэн барилдааны явцад гэмтэж тэмцээнийг орхисон байна.

Эхний өдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.


URL:

Сэтгэгдэл бичих