Майкл Жексоны дүрд цагаан арьст жүжигчин тоглоно

1f2d3sfsddf

“Элизабет, Майкл, Марлон гурав” нэртэй хошин кинонд дуучин Майкл Жексоны дүрд Британийн иргэн цагаан арьст жүжигчин Жозеф Файнс тоглохоор болсныг “Экспресс” сайтад мэдээлжээ. Гэвч олон хүн үүнийг хар арьстнуудыг доромжилсон сонголт хэмээн үзэж, дургүйцлээ илэрхийлсэн байна.

Интернэт хэрэглэгчдийн нэг хэсэг нь шинэ киног үзэхгүй байхыг уриалсан байна. Мөн жүжигчин Жозеф Файнс өөрийг нь попын хааны дүр бүтээхийг урьсанд анх гайхсанаа “ET Online” сайтын сэтгүүлчид ярьсан аж.

Шинэ кинонд жүжигчин Марлон Брандо, Элизабет Тэйлор нар Нью-Йорк хотноо очиж М.Жексоны концертыг үзэхээр шийдвэрлэсний дараах үйл явдлыг өгүүлнэ. Энэ үеэр алан хядагчид халдлага үйлдсэнээр кино одод машин түрээслэнь Сан Франциско руу зугтахаар төлөвлөдөг.

Д.Мөнхболд


URL:

Сэтгэгдэл бичих