МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаярын хэргийг прокурорт хянаж байна

145394699256a978703489f

Эрх мэдэл, албан тушаалаараа далимдуулан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж, мөн оюутнуудын картны мөнгөөр хувьдаа байр, машин худалдаж авсан гэх МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг өнгөрсөн оноос эхлэн авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.

Эх сурвалжийн хэлснээр Д.Батбаяр нь 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Ийнхүү прокурорын хяналтад хянагдаж байгаа эрүүгийн хэрэг шүүхээр орох нь тодорхой аж. Монголын оюутны холбоо бол төрийн бус байгууллага. Тэд нэг оюутнаас жил бүр 8900 төгрөг хурааж, түнийхээ 4000-ыг нь оюутны нийтийн тээврийн зардалд зориулаад, үлдсэн 4900-гаар нь холбооны төсвийг бүрдүүлдэг аж.

Энэ мөнгө юунд зарцуулагддагыг оюутнууд огт мэддэггүй. Тэгвэл энэ мөнгийг МОХ-ны дарга нар хувьдаа завьшиж байсан бололтой. Монгол Улсад дунджаар 170 гаруй мянган оюутан сурдаг гэсэн тоо бий. Тэд МОХ-ндоо 890 гаруй сая төгрөгийн төсөв бүрдүүлж өгдөг юм байна. Энэ мөнгөнөөс нь тус холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр идэж уужээ. Тэрбээр оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг ч байжээ.

Хамгийн сүүлд гэхэд байгууллагынхаа данснаас 100 гаруй сая төгрөгийг ямарч баримтгүйгээр авсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл эл үйлдлийг нь Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлж, авлигын шинжтэй хэрэг гээд АТГ-т шилжүүлсэн байдаг юм.

О.Сайхан


URL:

Нэр: Zochin. Огноо: 28 January 2016

МОХ ын өмнөх дарга Х. Батсайхан ч бас их юм идсэндээ. Олон дүүтэй одоо бүгд л байр машинтай юм билээ. Бас л шалгах хэрэгтэй шүү адилхан л байгаа мэдээж…

Сэтгэгдэл бичих