Х.Болорчулуун МАН-д элсэх үү

Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригт ирэх 2016 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшихээр болсон байна. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “УИХ-ын гишүүн Х.Болорчулуун МАН-д элсч, Дорнодоос нэр дэвшинэ гэж сонслоо. Х.Болорчулуун өнгөрсөн дөрвөн жил юу хийж хэрэгжүүлсэн юм. Ирэх дөрвөн жилд тэгж Дорнод аймгаар тоглуулахгүй. Тиймээс би ирэх сонгуульд Дорнодоос нэр дэвшинэ” гэсэн юм.

Энэхүү асуудлыг тодорхой болгох үүднээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодруулахад “УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бид хоёр ямартаа ч энэ чуулганыг дуустал бие даагч гишүүнээр явна. Өөрөөр хэлбэл гишүүний бүрэн эрхийн хугацаанд” гэсэн юм.

Харин 2016 оны УИХ-ын сонгуульд МАН юмуу аль нэг намд элсч, нэр дэвших үү гэсэн асуултад тэрээр тодорхой хариулт өгсөнгүй.

Д.ЖАРГАЛ


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 January 2016

М. Зоригт нэр дэвшихгуй гээд л бултрээд байсан, гэнэт яачихав? Еренхий сайд болно гээд мереедеед эхлэсэн уу

Нэр: Anonymous Огноо: 26 January 2016

ard tvmnihee tald oroh heregtei.manang svirel l hvleej bgaa

Нэр: Зориг Огноо: 26 January 2016

Зоригтыг хэн сайд гэхэв, Болорчулууныг хэн гишүүн гэхэв шиг л юм болж байна. Яаж ч хичээгээд МАН-д элсэх боломжгүй хүнтэй хий барьцаж сонгуульдаж байж онигоонд орох л дутаж дээ…

Нэр: 55 Огноо: 27 January 2016

mal ariwan namaa soliod bhad namgui bsan hun yadgiin

Сэтгэгдэл бичих