Байгаль хамгаалагчид ирвэс хамгаална

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар(WWF), Япон улсын Тоттори их сургууль хамтран цоохор ирвэс, уулын туруутан, махчин амьтдын генетик судалгааг өнгөрсөн жил хийж эхэлжээ. Хоёр орны судлаачид Ховд аймгийн Жаргалантхайрхан, Бумбатхайрхан, Баатарын нуруу, Увс аймгийн Түргэн уулын дархан цаазат газар, Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Хөх сэрхийн дархан цаазат газар гэсэн зургаан бүсэд гурван жилийн турш хамтран ажиллах юм.

Бумбатхайрхан ууланд 2013 онд автомат камер байршуулан судалсны эцэст бие гүйцсэн 13 ирвэс, долоон гүем буюу нийт 20 ирвэс амьдарч буйг илрүүлжээ. Судалгааны баг идэвхтэн байгаль хамгаалагч, нутгийн иргэдтэй хамтран цоохор ирвэсийн амьдралын талаар тодорхой мэдлэгтэй болж энэ нэн ховор амьтныг хамгаалах ажилд нэмэр болно гэж үзэж байна.

URL:

Сэтгэгдэл бичих