Оюутолгойн ойролцоо осол гарч их хэмжээний түлш асгарчээ
Өнгөрсөн шөнө шатахуун тээвэрлэж явсан том оврын хоёр машин мөргөлдөж онхолдсон осол гарчээ. Тодруулбал Тавантолгойгоос Улсын хилийн чиглэл рүү түлш ачиж явсан том оврын машин өөдөөс ирсэн машинтай мөргөлдөж онхолдсон байна.
Дээрх хэргийн талаарх мэдээлэл тус аймгийн Ханбогд сумын Цагдаагийн хэлтэст шөнийн 03.00 цагийн үед иржээ. Ослын улмаас азаар хүний амь нас эрсдээгүй байна. Одоогоор Ханбогд сумын цагдаагийнхан хэргийн газар ажиллаж байгаа аж.
Уг осол Оюутолгойгоос 10 гаруй км-ийн зайд гарсан бөгөөд ослын газрын ойр орчимд ойролцоогоор 100 тонн түлш асгарсан талаар албан бус эх сурвалж мэдэгдэж байна.
Эх сурвалж: Ord.mn
URL: