Өсвөрийн хөлбөмбөгчид хүрэл медаль хүртлээ
Монголын өсвөрийн хөлбөмбөгийн “ДМЮ” клубийн 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос зүлгэн талбайд футзалын дүрмээр зохион байгуулсан тэмцээнд гурван улсын 15 баг өрсөлдсөн. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин аймгийн баг алт, ОХУ-ын “Чита” клуб мөнгө, Монголын “ДМЮ” хүрэл медаль хүртэв.
БНХАУ-ын удирдагч Си Зинпинь ӨМӨЗО-ыг БНХАУ-ын хөлбөмбөг хөгжүүлэх төв болгох зарлиг гаргаснаас хойш олон тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа билээ.
Сонирхуулахад “ДМЮ” клүбийн 15 хүртэлх насны баг өнгөрсөн аравдугаар сард Хөххотод болсон хоёр орны шилдэг найман багийн тэмцээнд түрүүлж, 12 хүртэлх насны баг нь арванхоёрдугаар сард Хайнан мужийн Санья хотод болсон олон улсын тэмцээнд Бразилын “Флуминенсе”, ОХУ-ын “Чита”-ын дараагаар гуравдугаар байр эзэлсэн юм.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL: