Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдэээлэл
Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч ТОСК-ийн хөдөө орон нутаг болоод Улаанбатар хотод барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээллүүдийг нэгтгэн хүргэлээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцыг хэрхэн хуваарилсан бэ ?
ТОСК-ийн барьсан орон сууцанд тулгуурлан түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Түрээсийн орон сууцны сарын төлбөр хэд байх вэ ?
Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байна. Энэ хэмжээг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын түвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтооно.
- Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 6500 төгрөг/
- Орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4500 төгрөг/
Түрээсийн орон сууц хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах вэ ?
- Орон сууц шууд худалдан авах боломжгүй
- Орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн нөхцөл хангаагүй
- Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй
- Бага дунд орлоготой /амжиргааны түвшингийн 3-10-р бүлэгт хамаарах/
- Түрээсийн орон сууц журамд тусгагдах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан
Түрээсийн орон сууц хөтөлбөр иргэдэд хэрхэн үйлчлэх вэ ?
- Иргэн орон сууцаа түрээслэнгээ урьдчилгаа төлбөрөө төлж өөрийн болгох боломжтой.
/Судалж байгаа/
- Иргэн өөрийн гэсэн шинэ орон сууц авах боломжтой болох хүртэл буюу ойролцоогоор 3-5 жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд байрлах боломжтой.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг хэзээнээс, хэрхэн бүртгэх вэ ?
БХБЯ “Түрээсийн орон сууц”-ны журмыг баталчихвал бүртгэж эхэлнэ. Хөтөлбөр 2016 оны 3-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хүмүүс хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ.
URL: