Бразилын ЭМ-ийн байгууллагаас жирэмслэхгүй байхыг анхааруулжээ
Бразилд гажигтай хүүхдүүд төрөх нь ихэссэн байна.
Өнгөрсөн 10-р сараас хойш Бразил улсад “microcephaly” буюу толгой хэт жижгэрэх гажигтай хүүхэд төрөх нь ихэсч, ойролцоогоор 4000-д хүрсэн гэж албаныхан мэдээлж байна.
Шумуулаар үүсгэгддэг Зика вирусын тархалт ихэсч буйтай холбоотойгоор толгой жижгэрэх гажигтай хүүхдүүд төрж буйг Эрүүл мэндийн салбараас тайлбарлаж байна.
2014 онд хэт жижиг толгойтой 150 хүүхэд мэндэлж байсан аж.
Бразил улс Зика вирусын эсрэг вакцин гаргаж авахын тулд чармайн ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, “microcephaly” гажигтай 49 хүүхэд нас барснаас, таван тохиолдолд Зика вирусын халдвар илэрчээ. Тус вирусын улмаас улс орнууд аюулын харанга дэлдээд байна.
13 мянга 500 тохиолдол бүртгэгдэж, халдварын тоогоор Бразил улсын дараагаар яваа Колумби улсын Эрүүл мэндийн яамнаас охид, эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг анхааруулж байгаа бол АНУ Зика вирусын халдвар илэрсэн Бразил, Латин Америкийн орнууд руу аялахгүй байхыг анхааруулж байна.
Бразил, Колумби, Эль Салвадор, Францын Гвиана, Гватемал, Гайти, Гондурас, Мартиник, Мексик, Панама, Парагвай, Венесуэл, Пуэрто Рико улсууд руу аялахыг хоригложээ. Мөн Зика вирусын шинэ тохиолдол Европ болон Ази тивд бүртгэгджээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
URL: