12 эмэгтэйг Малайз руу худалдсан сүлжээг илрүүллээ
Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлжээ.
Сэжигтнүүд хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан өгдөг байжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гурван удаагийн тээвэрлэлтээр 12 эмэгтэйг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь 500000-2000000 орчим төгрөгийн урамшуулал авдаг байсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага тогтоосон байна.
1983-1996 онд төрсөн 12 хохирогчийг тогтоож гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүмүүс дахин хууртахгүйн тулд нэрийг, царайг нь ил болгож, маш хүнд арга хэмжээ авах хэрэгтэй