Т.Лхагвасүмбэрэлийг хөлсний алуурчид алсныг нотлох 3 баримт
Нэгдүгээр баримт:
2015.01.07-нд Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргалд
Хоёрдугаар баримт:
2015.04.30-нд ажлаа хийх явцад нь масктай хоёр залуу хутгалж, цохисон байна. Тэрээр 32 км газар мотоциклтойгоо зугтан, ажиллаж байсан байрандаа ирж. Тухайн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон холбогдох хүмүүс нь хэргийн газарт үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр олдсонгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэвлийдээ гурван шархтай түүнийг тухайн үед Өмнөговь аймагт тусгай үүргийн нислэг хийж байсан онгоцоор Улаанбаатарт авчирч Цэргийн төв госпитальд хэвтүүлжээ.
Гуравдугаар баримт:
2015.05.24-нд Т.Лхагвасүмбэрэл гэртээ харих замдаа гарынхаа зарим хэсэгт зүсүүлсэн хэрэг гарсан. Тэрээр өөрөө Гэмтлийн эмнэлэгт очиж анхны тусламж аваад, маргааш нь хувийн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараа гадаад явах байсан учир ЦЕГ-т мэдээлэл өгөөгүй аж. Энэ тухай Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2015.05.01-нээс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Гэвч талийгаач 6 дугаар сард Цагдаагийн газарт 3 удаа л байцаалт өгсөн. Улмаар 2015 оны 9 дүгээр сард түүнийг ирж байцаалт өгүүлээч гэсэн албан бичгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт илгээжээ. Тиймээс ямар нэгэн хэрэг хаах болон дүгнэлт, шийдвэр гараагүй.
URL: