М.Энхболд: Гүтгэлэг бол гэмт үйлдэл
Нийслэлд УИХ-ын мандатын тоог нэмэгдүүлэх талаар Хотын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийхдээ “МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхийг дэмждэг” гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдоос тодруулга авлаа.
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл таныг хотын дарга байхдаа УИХ-ын мандатыг Улаанбаатар хотод нэмэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж, дэмждэг байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр улсын баатар маань хүн гүтгэдэг ажилтай болжээ. Гүтгэлэг нь эрүүгийн хуулиар гэмт хэрэг, сонгуулийн хуулиар бол нэр дэвших эрхийг нь хязгаарлах тийм л ноцтой зөрчил шүү дээ.
Т.Жаргал
URL: