ЭЗЭНГҮЙ УТАА

343a7f9441bf7843bigНийслэлийнхэнд хамгийн хамаатай атлаа хамгийн орхигдсон сэдэв гэж бий. Тэгсэн мөртлөө жил бүр улсын төсөвт хэдэн тэрбумаар нь мөнгө суулгаж анхаарал хандуулаад өнгөрдөг уламжлалтай. Мэдээж тэр бол утаа. Өвөл цаг хаяанд ирэхээр бодлого тодорхойлогчдын амны уншлага болж, идэр есийн хүйтэнд илүү тодордог утаа энэ жил ч нийслэлийн тэнгэрт хуралдаж эхлээд удаж байна. Хэдэн жилийн өмнөхөн Улаанбаатарын утаа Монголын агаарын чанарын стандартаас 14, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын стандартаас 35 дахин давсан гэдгийг дэлхийн банкнаас сануулж байв.

Харин өнөөдөр энэ тоо хэчнээн болж хэлбэлзсэнийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан утаагүй түлш, зуух тараасны үр дүнгээр нийслэлийн утаа, түүнд агуулагдах хорг нөлөө мэдэгдэхүйц багассан гэдгийг албаныхан өгсөн ч Японы “Жайка” байгууллагаас хийсэн судалгаагаар агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 2-7 дахин өссөнийг мэдэгдэв.

Үүнтэй зэрэгцэн Улаанбаатарын утаа дэлхийд тэргүүлэх хэмжээний болсон тухай гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурайж эхэслэн нь албаны хүмүүсийн амыг тагааж орхив. Агаарын бохирдпын хэмжээгээр Монголын араас БНХАУ-ын Бээжин, Ланзоу, Мексикийн зарим хот жагссан байна.

Хамгийн сүүлд Туркийн нисэх онгоц утааны улмаас “Чингис хаан” нисэх онгоцны бууцалд буулт хийж чадалгүй агаар дээр цаг гаруй хугацаанд саатсан билээ. Станбул-Улаанбаатар чиглэлийн тус онгоц 11.30 цагт газардах ёстой байсан ч утааны улмаас Улаанбаатар дээгүүр 21 удаа тойрч ниссэн мэдээллийг албаныхан өгч буй. Энэ бүгдээс харахад өнгөрсөн хугацаанд бид утаатай тэмцэх аяныг хангалттай өрнүүлсэн атлаа бодит үр дүнг нь үзээгүй явна. Нэг үгээр хэлбэл, үе үеийн УИХ, Засгийн газрын байнгын сэдэв, гишүүдийн амны уншлага болж ирсэн утаа багасах бус өссөөр бүр эзэнгүй болжээ. Хүн амын дундах амьсгалын замын өвчлөл, урагт үзүүлж байгаа нөлөөллөөс нь харахад хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь утаа баймаар. Гэвч утаа хэмээх урилгагүй зочноо амны уншлага байлгаж чаддаг шигээ асуудлын гадна орхигдуулж бас чаддаг нь төр, засгийн уламжлал болжээ. Эцэст нь хэлэхэд эзэнгүй болчихсон утаанд хэн анхаарлаа хандуулж, хэнд хариуцлага тооцох вэ?

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих