ОХУ-ын Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт сэжиглэн, гэрт нь нэгжлэг хийв
Оросын Челябинск хотын прокурорын газар тойргийн татварын албаны дарга Александр Путинд авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн албан өрөөнд нь болон гэрт нь нэгжлэг хийжээ.
Тойргийн татварын албаны даргыг Өмнөд Уралын татварын албаны барилгын засварын ажлын томоохон тендерын шалгаруулалтад нэр бүхий компанийг ялуулахын тулд албан тушаалаа ашиглан нөлөөлсөн, шахалт үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм байна.
Татварын албаны дарга Путинд барилгын компаниас өгсөн авлигыг Челябинск хотын Думын гишүүн зуучилж дамжуулсан гэнэ. Өдгөө дээлээ нөмөрч магадгүй татварын албаны дарга ерөнхийлөгч Путинтэй нэр нэгтэй гэдгээрээ хэрэг нь олны анхаарал татжээ.
Эх сурвалж: www.kp.ru
URL: